“Улаанбаатар смарт карт” компаниас "U-Money" картын үлдэгдэл буцаан олгох болон посоор цэнэглэх үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Өмнө нь гэрээт цэгүүд автобусны буудлын ойролцоо үйлчилгээ үзүүлж байсан бол худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зургаа болон найман нэрийн дэлгүүр посын программаараа дамжуулан карт цэнэглэх боломжтой болжээ. Одоогийн байдлаар 500 гаруй "U-Money" карт цэнэглэх цэг автобусны буудлын ойролцоо ажиллаж байгаа бол дэлгүүрүүд посын программаар дамжуулан цэнэглэдэг болсноор гэрээт цэгийн тоо 700 болж нэмэгдэж боломжтой аж.
“Улаанбаатар смарт карт” компани ирэх он гэхэд 2000 гаруй гэрээт цэгтэй болох зорилго тавьжээ. Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хүсэлтээ хүргүүлбэл хамтран ажиллахад бэлэн гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)