Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан Карт-20 урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубайд аялах ээлжит гурван азтан тодорч, эрхийн бичгээ гардан авлаа.
Д.Гүнбилэг: Явахыг хүсэж байсан газар руугаа аялах азтанаар тодорсондоо маш их баяртай байна.
- Өнгөрсөн жил гэр бүлээрээ Дубай руу аялахаар төлөвлөж байсан ч ажил амжаагүйн улмаас явж чадаагүй. Түүнээс хойш явахсан гэж бодсоор өдийг хүрээд байсан юм. Яг явахыг хүсэж байсан газар руугаа аялах азтанаар тодорсондоо маш их баяртай байна. Оюутан болоод л хамгийн анх данс нээлгэж байсан банкаараа одоо хүртэл үнэнч үйлчлүүлж байгаагийн шагнал минь ирлээ л гэж бодож байна.
- Азтан болсон гэдгээ хэнд ч хэлээгүй байгаа. Хамгийн эхлээд ээж аавдаа хэлж баярлуулна гэж бодож байна.
Н.Баярцэцэг: Үнэхээр их хүссэн болохоор хүсэл минь биеллээ олж байна гэж бодож байна
- Жил гаруйн өмнө аяллын компаниудын реклам үзэж байхдаа Дубайн аяллыг шимтэн харж сонирхож байсан юм. Тухайн үед реклам үзээд оччихсон мэтээр төсөөлж, ийшээ л явж үзэх юм шүү гэж өөртөө хэлж байсан минь санаанд ороод үнэхээр их хүссэн болохоор хүсэл минь биелж байна даа гэж бодоод сууж байна.
- Гадаад явж үзэж байгаагүй надад 2019 оны сүүлд үнэхээр азтай явдал тохиолоо. Одоо бушуухан л гадаад пасспортоо захиалъя гэж бодож байна даа.
Н.Гүнделген: Хүслээ гүйцээж биелүүлэх боломж олдсонд баяртай байна
- Өмнө нь Дубайд очиж байсан ч ажлын шугамаар цөөн хоног явсан учраас зарим сонирхолтой аяллыг үзэж амжаагүй. Дубай Маллд байдаг мөсөн гулгуурын талбайд гулгана даа гэж бодсоор, амжаагүй хүрээд ирсэн тэр хүслээ гүйцээх боломж олдсонд баяртай байна. Мөн феррари аялалд явахыг хүсэж байна.
“Карт 20” урамшуулалт хөтөлбөрийн 11 дүгээр сарын азтанууд ийнхүү тодорлоо.
Урамшууллын аян энэ оныг дуустал үргэлжлэх учраас Дубайд аялах эрхийн эзнээр тодрох боломж танд ч бас бий. Түүнчлэн энэ оныг дуустал цуглуулсан сугалааны эрхээрээ “Токио-2020”олимпийн наадмыг хосоороо үзэх Супер азтанаар ч тодрох боломж танд нээлттэй.
Хэрхэн сугалаанд оролцох вэ?
Харилцагч та Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх авна. Та бүхэн уг аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон сугалааны эрхээ ЭНД-ээс шалгаарай.