ХХБ-нд ПОС терминал төхөөрөмжийн цаас нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна.
Гүйцэтгэх ажил:
Пос терминал төхөөрөмжийн цаас нийлүүлэх
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
- Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3аас дээш жил явуулсан байх;
- Тендерийн материалд тусгасан тавигдах нөхцөл шаардлагыг хангасан байх;
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээний хуулбар
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн саналыг төгрөгөөр ирүүлэх (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, ажлын хөлс, г.м ХХБнд ирэх эцсийн үнэ байна).
- Гүйцэтгэх хугацаа /хоногоор илэрхийлэх/
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
- Бусад холбогдох мэдээлэл
Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материал буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресейпшнээс авна уу!
Та бүхэн тендерийн материалаа 2019 оны 12-р сарын 19-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс
(Утас: 80859191, 70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу.