Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй уулзаж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн яаралтай суллахыг шаардлаа.
Энэ талаар Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “энэ сарын 10 буюу “Хүний эрхийн өдөр” Ерөнхий прокурортой уулзахаар ирсэн. Гэтэл Ерөнхий прокурор эрүүл мэндийн шалтгааны улмаас оронд нь Х.Алиманцэцэг орлож байгаа гэсэн. Тэрбээр тухайн үед дараа нь уулзъя гэж өнөөдөр цаг өгсөн юм. Нийгмийн анхаарлын төвд орсон төр нийгмийн өрийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан асуудалд холбогдуулан хорьсон Т.Чимгээгийн биеийн байдал маш хүнд байна. Прокурорын байгууллагын зүгээс бүх талын арга хэмжээг авч байгаа талаар хэлж байна. Мөн Улсын Дээд шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэн сэргээх асуудлыг зөв гэж хэлсэн” гэлээ.
Сэтгэл судлаач Я.Батхүү “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудалд ямар байр суурьтай байна. Энэ талаар яаралтай арга хэмжээ авч өгөх шаардлага тавьсан. Прокурорын байгууллагаас хүний нөөцийн асуудал хүнд байгаа учраас хэргийг хянах асуудалд хүндрэлтэй байдаг талаар олон бэрхшээл тоочиж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын тухайд анхан шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичих зэргээр үйл ажиллагаа хийгээд эхэлчихсэн юм байна. Шүүх эсэргүүцсэн ч нотлох баримт хангалттай байгаа учраас анхны шатны шүүх рүү буцаасан. Одоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байна гэсэн хариуг өглөө” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)