“UnionPay International” байгууллага Зүүн өмнөд, хойд Ази болон Ази Номхон далайн орнуудын банк, санхүүгийн салбарын голлох 8 байгууллагыг оролцуулсан бизнес зөвлөгөөнийг 12-р сарын 5-нд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд энэ үеэр Монгол дахь хамгийн анхны ЮнионПэй “Diamond” кредит картыг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх хэлэлцээрийг хийлээ.
ЮнионПэй “Diamond” кредит карт нь олон улсын 800 гаруй нисэх буудлын VIP лоунжад нэвтрэх эрхтэй, дэлхийн 177 улсад ашиглах боломжтой VIP тусгайлсан үйлчилгээ, хөнгөлөлтүүдийг багтаасан дээд зэрэглэлийн карт юм.
“UnionPay International” олон улсын байгууллага нь гишүүн улсуудынхаа хамтын ажиллагаанд нээлттэй платформ байгуулах болон түнш байгууллагуудынхаа харилцаа холбоог сайжруулах зорилготойгоор тус уулзалтыг зохион байгуулсан ба уг арга хэмжээнд Монгол, Солонгос, Хятад, Макао, Бангкок, Тайланд зэрэг улсын тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд оролцож өөрсдийн картын үйлчилгээнд нэвтэрч буй шинэ техник, технологиуд, боломж, сорилтуудын талаар нээлттэй ярилцаж мөн тэргүүн туршлагуудаасаа хуваалцлаа.
“UnionPay International” байгууллага нь өнөөдрийн байдлаар Дэлхий даяар 2000 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, Дэлхийн 177 улсад ЮнионПэй картыг төлбөрт хүлээн авч үйлчилж байгаа ба 58 улс ЮнионПэй картыг зах зээлдээ нийлүүлж байна. ХХБанк “UnionPay International” байгууллагатай 2012 оноос хойш тасралтгүй хамтын ажиллагаатай байсаар ирсэн.
Таныг Дэлхийтэй холбох санхүүгийн гүүр
Худалдаа, хөгжлийн банк