БАРИМТ 1
Саеид Моллаей нь 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Ираны Дзюдоистод төрсөн.
БАРИМТ 2
Өдгөө 27 настай тэрбээр дэлхийн шилдэг жүдочдын эгнээнд багтаад байна.
БАРИМТ 3
Саеид Моллаей нь Иранд үүссэн нөхцөл байдлаас үүдэж, Монгол Улсын Төрийн тэргүүнд хүсэлт гаргасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, албан ёсоор иргэний үнэмлэх гардуулсан талаарх мэдээлэл энэ сарын 2-нд цацагдаж эхэлсэн байдаг.
БАРИМТ 4
Энэ тухай Саеид Моллаей “ДАШТ-ий үеэр Иран болон надад үүссэн асуудлын талаар олон хүн сонирхож байсан. Тухайн үед IJF /Олон улсын жүдогийн холбоо/ надад тохиолдсон асуудал дээр бүх талаараа тусалсан. Улмаар намайг Германд байх үед Осака Гранд Слам тэмцээнд IJF өөрийн нэрийн өмнөөс барилдах боломжийг олгосон. Харин Осакад болсон тэмцээний үеэр IJF-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хэлэлцэж ярилцсан” гэжээ.
БАРИМТ 5
Мөн тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч намайг хүлээн авч иргэншил олгосонд миний бие маш их баяртай байна. Би Монголын жүдогийн холбоо, бүх монголчуудад БАЯРЛАЛАА гэж чин сэтгэлээсээ хэлье” гэсэн байдаг.
БАРИМТ 6
Монголд ирмэгцээ Саеид Моллаей Ерөнхийлөгч Х.Баттулгатай шууд уулзсан. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголд тавтай морил” хэмээгээд шинэ эх орныхоо олимпийн шигшээ багт амжилттай барилдахыг хүсчээ.
БАРИМТ 7
Энэ тухай Саеид Моллаей “Та бүхний итгэл найдварыг амжилтаар хариулах болно гэж хэлье. Би Монгол Улсын нэрийн өмнөөс энэ сараас барилдаж эхэлнэ. Миний эхний тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо болох “Мастерс” тэмцээн байна” хэмээн хариулсан байна.
БАРИМТ 8
Саеид Моллаей өдгөө Монголд бэлтгэл хийж байгаа юм. Түүний хувьд Монгол Улсын нэрийн өмнөөс Чиндаогийн “Мастерс”-д -81 кг-д барилдахаар БНХАУ-ыг зориод байгаа юм.
БАРИМТ 9
Түүний хувьд “Парист болох “Гранд Слам”-д оролцоно гэж бодож байгаа. Би тэнд бас бэлтгэлээ хийнэ гэж төлөвлөсөн. Гран При, Гранд Слам тэмцээнүүдэд амжилттай оролцож аль болох чансаагаа ахиулах зорилготой байгаа” хэмээн ярьсан.
БАРИМТ 10
Монгол Улсын нэрийн өмнөөс жүдогийн татамид гарахаар болсон Саеид Моллаейн чансаагаа илүү ахиулсан тохиолдолд сайн амжилт гаргах боломж бололцоо нэмэгдэнэ гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн.
БАРИМТ 11
Саеид Моллаей Монголд газардсан даруйдаа “Монгол бол гайхалтай улс юм. Гадаа хэдий хүйтэн байгаа боловч энэ нь миний бэлтгэл сургуулилтад сөргөөр нөлөөлөхгүй. Би өглөө, өдөр, орой хаана ч бэлтгэлээ тааруулаад хийнэ” хэмээн ярьжээ.
БАРИМТ 12
Тэрбээр ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.
БАРИМТ 13
Саеид Моллаей нь Тайландын нийслэл Баку хотноо болсон жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 81 кг-ийн жинд барилдаж алтан медаль хүртсэн нэгэн.
БАРИМТ 14
27 настай Саеид Моллаей 81 кг-ийн жинд дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.
БАРИМТ 15
Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон Азийн аваргаас Саеид Моллаей алтан медалийн оосроос атгаад алдсан байдаг.
БАРИМТ 16
2018 оны Токиогийн ДАШТ-д Саеид Моллаей шилдэг дөрвөн бөхийн нэгээр тодорсон байдаг. Медалийн тавцанд гарах боломж түүнд байсан ч тодорхой шалтгааны улмаас ялагдаж тавдугаар байрт орсон. Барилдааны дараа Саеид Моллаей “Надад 100 хувийн боломж байсан ч 10 хувийг нь л гаргалаа” гэсэн удаатай.
БАРИМТ 17
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Моллаей Саеидийг Монгол Улсын харьяат болгосон.
БАРИМТ 18
Олимпийн эрхээ авах оноо цуглуулах оны отгон тэмцээн Чиндаод болж байгаа “Мастерс”-т Моллаей Саеид Д хэсгийг тэргүүлэн оролцож байна.
БАРИМТ 19
Олон улсын жүдогийн холбооноос иргэншлээ сольсон ч тухайн тамирчны дэлхийн чансаанд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Моллаей Саеид Монголын нэрийн өмнөөс барилдахаар болсон ч түүний дэлхийн чансааны гуравдугаарт байгаа чансаанд өөрчлөлт орохгүй гэсэн үг.
БАРИМТ 20
81 кг-ийн жинд манай улсаас Ууганбаатар, Дагвасүрэн нар барилддаг.
БАРИМТ 21
Моллаей Саеидийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болсонд энэ спортыг сонирхогчид нааштайгаар хүлээн авч түүнийг Н.Түвшинбаярын дараахь алтан медалийн буухиаг залгуулах тамирчнаар нэрлэж эхлээд байна.
БАРИМТ 22
Сирид өрнөж буй улс төрийн зөрчилдөөнөөс улбаалан Ираны Засгийн газар бөхчүүдээ Израйлын бөхчүүдтэй барилдуулахыг хориглосон. Энэхүү шийдвэрийг тус улсын тамирчин асан Моллаей Саеид хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дур мэдэн Германд болсон ДАШТ-д зодоглосон байдаг.
БАРИМТ 23
Ираны эрх баригчид түүнийг дэлхийн аваргын төлөө Израилийн бөх Саги Мукитай өрсөлдүүлэхгүйн тулд албаар ялагдуулсан. Үүгээр ч зогсохгүй Ираны ард түмэн Саеидыг заналхийлсэн хэмээн тэрбээр хэвлэлд ярьсан байдаг. Иймд тэрбээр Германд орогнож байхдаа Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн билээ.
БАРИМТ 24
Түүнийг Израиль Улсад болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ. Моллаей Саеид Монгол Улсын тамирчин болсноор Израильд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм.
Сэтгэгдэл (16)