“Тавантолгой” ХК-иас их хэмжээний тонн нүүрс алга болсон талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс “Уул уурхайн салбар нийт экспортын 80 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг үйлдвэрлэдэг. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Ялангуяа Цогт-Цэций суманд байрлалтай Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс гэсэн компаниудын нүүрсний экспорт эдийн засагт маш их ач холбогдолтой. Үүнээс орон нутгийн өмчит Тавантолгой компанийн нийт 51 хувь Өмнөговь аймгийн өмчлөлд үлдсэн нь гадна, дотнын хүмүүсийн эзэмшилд байдаг. Тавантолгой компани нь Эрдэнэс Тавантолгой компанийн голд байрладаг, 169 мянган га талбайд нүүрс олборлодог. Орон нутгийн өмчит Тавантолгой компанид 200 гаруй ажилчид ажиллаж байна. Гэтэл 200 гаруй ажилтны сэтгэл санаа хүнд байдалд очлоо.
Монгол Улсад нэг намаас нөгөө рүүү Засгийн эрх шилжихэд эдийн засгийн олон өнцөг гардаг. Энд ямар нэгэн хулгай болсон эсэхийг шүүх тогтоогүй. Гэтэл тэнд байгаа жирийн ажилчдыг Тавантолгой компанид ажилласных нь төлөө хулгайч мэтээр нийгэмд харагдуулж байна. Хоёрдугаарт, энэ явуургүй байдлаас болоод ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Тухайлбал, ажилчдын алин буурч, ажлын байрны баталгаа алдагдаж байна. Компанийн нэр хүнд алдагдаж байна.
Буруутай бол буруутай гээд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэж, буруугүй бол компанийн ажилчдын нэр хүндийг сэргээх хэрэгтэй. Яасан шийдэж дуусдаггүй юм. Энэ асуудал цааш хүндэрвэл орон тооны цомхотгол бий болж магадгүй байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)