2020 оны нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр болсон. Ингэхдээ зарим тэвчиж болох зардлыг тэвчих үүргийг зарм байгууллагууд хүлээгээд буй. Тэгвэл "Иргэний оролцоотой цахим флатформ" гэх вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийхээр нийслэлийн төсөвт тусгасан аж. Түүнчлэн Улаанбаатар хотын захиргааны барилгыг 97 тэрбум төгрөг, тавилга эд хогшилд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн Улаанбаатар хотын зүүн, баруун талд хүнсний бөөний төвийг таван тэрбумаар барихаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (6)