НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсээс Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийлээ.
Хуралд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы хамтын ажиллагааны байгууллагын төслийн зохицуулагч Г.Пүрэвтогтох, НИТХ-ыг төлөөлөгч Ш.Анхмаа, Жендерийн судлаач Ш.Солонго нар оролцов.
Арваннэгдүээр сарын 25-аас энэ сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 орон жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өрнүүлж байгаа. Энэ жилийн аян “Ойлгоё, хүндэлье, гэр бүлийнхээ төлөө” уриатай хэрэгжүүлж байна.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа “Нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын нэг нь Жендерийн тэгш бус байдал юм. Үүнээс үүдэн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт гэсэн зүйлүүд үйлдэгдэж байна. Уг асуудлын золиос нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байгаа учраас бид 2017 онд судалгаа хийлгэсэн.
Судалгааг Германы хамтын ажиллагааны байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж хийсэн. Энэ хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудалд юу хийх шаардлагатай талаар дүгнэлт гаргалаа. Бид бодлогын баримт бичигтэй болох ёстой. Дүүрэг тус бүрийг жендерийн дэд хөтөлбөртэй болгох үүрэг чиглэл өгснөөс өнөөдрийн байдлаар зургаан дүүрэг боловсруулж, батлуулсан байна. Үлдсэн гурван дүүрэг нь боловсруулах шатанда явж байна.
Одоо нийслэлийн жендерийн бодлогын баримт бичгийг батлах талаар иргэдээс санал асуулга явуулж байна.
Нийслэл дээр хэрэгжиж байгаа сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд 2017 онд гурван сургууль, цэцэрлэг. 2018 онд зургаан сургууль, цэцэрлэгийг дулаалж, үр дүнгээ өгсөн. Хэрэглэгчдээс судалгаа авахад төслийн үр дүнд багш сурагчдын өвчлөл 40-60 хувь буурсан судалгаа гарсан. Үүнийг жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт гэж үзэж байна” гэв.
Жендерийн судлаач Ш.Солонго “Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 9.6 насаар бага насалдаг. Энэ нь нийслэлийн хэмжээнд 8.2 байна. Энэ бол өндөр тоо. Мөн нийслэлийн хэмжээнд жендерт суурилсан хүчирхийлэл тулгамдсан асуудал байна. Тухайлбал, 642 иргэнээс авч үзэхэд 54 хувь нь эхнэр, тавн хувь нь нөхөр, 21 хувь нь нөхөр байна. Үүнээс харахад ийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаа бөгөөд хохирогчдын дийлэнх нь охид, эмэгтэйчүүд байна” гэлээ.
Б.Лхам