Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолын талаар Эм хангамжийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү "Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээлийн үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна.
Тухайлбал, Монос компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3450 төгрөгөөр үнэлсэн байна.
Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломжгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.
Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан хэр нь импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан байна.
Ирэх сараас мөрдөгдөх гэж байгаа энэ жагсаалтын мэдээллийг бид энэ сарын 28-нд олж харлаа. Тиймээс эмийн сангуудын төлөөлөл мэдээлэл хийж, жагсаалтаа өөрчлөхийг шаардаж байна" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)