Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа.
Энэ талаар түүний гэргий “Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр ханийнхаа таван шилдэг бүтээлд багтсан алтан пянзийг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар өгч байгаадаа баяртай байна. Хань минь энэ баярт мөчийг тэнгэрээс хараад баярлаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Алтан пянз нь шилдэг таван бүтээлд багтсан байгаа. Тухайлбал, “Хоёрдугаар сифони”, Эхийн сэтгэл шиг”, “Сэтгэлийн эгшиг”, “Монгол орныг бурхан ивээг” зэрэг бүтээлүүд багтсан. Ялангуяа Эхийн сэтгэл шиг аялгуу нь эмэгтэй хүн, эх хүний сэтгэл ямар бгуу гэдгийг харуулсан сайхан бүтээл байдаг. Энэ нь бэлгэдлийн пянз юм. Бэлгэдлийн есөн ширхэг пянз хэвлэгдсэнээс дээжийг нь хадгалуулж байна” гэв.