Бродвей театрын албан ёсны эрхтэй тоглогдож буй “Питер Пэн” мюзикл жүжиг Монголын хүүхдийн ордны тайзнаа ахин тоглогдохоор болжээ.
Уг төслийг Торгоны зам сан санаачилсан бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар жүжигчин Э.Мөнхтөр ажиллаж 5 дугаар сард Нийслэл даяар сонгон шалгаруулалт зарлан бэлдэж эхэлсэн байна.
Нийт 300 гаруй хүүхдээс шалгарсан 50 хүүхдийг 5 сарын турш бэлдэн өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглосон билээ.
Тоглолт 100 хувь амьдаар явагдаж байгаа бөгөөд мюзикл нь өөрөө дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт зэрэг урлагийн олон төрлийг хослуулсан урлаг. Тайзны бүтээл ховордсон энэ цаг үед, олон хүүхдийн мэлмий болон сэтгэлийг баясгах сайхан бүтээл болсонд жүжгийг үзсэн хүүхэд багачууд болон эцэг эхчүүд баяртай байгаа аж.
Тоглолт 11 дүгээр сарын 17, 24, 12 сарын 1 болон 7,8-ны өдрүүдэд Монголын Хүүхдийн ордны Их танхимд болох юм байна.
Сэтгэгдэл (1)