Нийслэлийн МАН-ын “Хамтын хүчээ нэгтгэе” уриатай Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэхүү зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцон илтгэл тавьж байна. Тус хурлаарнамын мөрийн хөтөлбөр, боловсонхүчнийбодлого, дотоод асуудал, алдаа, оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх юм.
Хурлыг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар илтгэл тавьлаа. Тэрбээр “Монгол Ардын Намын 28 дугаар Их хурлаас шинэчлэн баталсан намын дүрмийн хүрээнд Намын Анхан Шатны Байгууллагын бүтцийн шинэчлэлийг амжилттай хийж, цахим нам болох зорилтоо биелүүлээд байгаа энэ цаг үед бид Намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж байна.
Намын анхан шатны байгууллагын удирдах ажилтан бид намынхаа түүхт 100 жилийн ой, 2020 оны шат шатны сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах чиглэлд хийх ажлаа төлөвлөж, хамтын хүчээ нэгтгэн бодлого зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой ажил хэрэгч зөвлөгөөн болно гэдэгт итгэлтэй байна.
МАН-ын 28 дугаар Их хурал, Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх болон 2016 оны шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хүрээнд олон ажлыгхийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал намын шинэчилсэн дүрмийн хүрээнд МАН-ын Удирдах Зөвлөлийн гаргасан тогтоолоор батлагдсан намын анхан шатны байгууллага байгуулах журмын дагуу шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдаж байна. Шинээр хорооны намын хороо болон үүрийн даргаар намын хамт олныхоо итгэлийг хүлээн сонгогдсон журмын нөхөддөө баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье” гэлээ.
Мөн энэхүү зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол ардын намын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын болон нийслэл, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж уналтад орсон эдийн засгаа өөд татаж 5.6 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг төлж барагдуулан Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Эх орныхоо нэгэн зууны түүхийг бүтээж дэлхийд данстай туурга тусгаар болгосон Монгол Ардын Намаа өнөө цагт авч яваа та бүхэн Улс орноо хямарлаас гаргаж дараагийн 100 жилд дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн ажиллаж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлэхэд МАН-ын удирдах ажилтнууд болон гишүүн бүрийн хувь нэмэр онцгой үүрэгтэй юм” гэв.
Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Нийслэлийн МАН-ын Удирдах ажилтны ээлжит улсын зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, улс төрийн ажилтнуудын төлөөлөл 750 гаруй гишүүн оролцож байна.
Сэтгэгдэл (1)