“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль Elite International MUN буюу НҮБ-ын дөрөв дэх удаагийн загвар хурлаа Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ жилийн Elite International MUN-ийг арваннэгдүгээр сарын 8-10-нд "Climate Reality" сэдвийн хүрээнд хийх бөгөөд анх удаа Англи, Монгол, Орос, Хятад гэсэн дөрвөн хэлээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдадаа таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх зорилготой энэ удаагийн загвар хуралд 500 орчим хүүхэд бүртгүүлснээс 180 сурагч шалгаран оролцож байна.