МоАХ-ны Удирдах зөвлөлөөс Оюутолгойн гэрээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, чөлөөт бүсийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөл"-д шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад:
"Өнгөрсөн долоо хоногт "Монгол улсын Чөлөөт бүсийн тухай хууль"-нд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр томъёолсон заалт хүчээр оруулахаар завдсан Шадар сайд Ө.Энхтүвшингийн оролдлогыг Монгол улсын "Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.1.1.1; 3.1.2.5; 3.1.2.7; 3.2.2.1; 3.2.2.2 тус тус заалтуудын дагуу хянаж үзэх нь зүйтэйг онцлон тэмдэглэж, бодитой хэлэлцэн шийдвэрлэхийг Та бүхнээс шаардаж байна" гэжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)