Нийслэлийн онцгой комиссоос шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Угаарын хийн хордлогоор дуудлага өгөх иргэдийн тоо буурчээ. Гэвч дуудлага өгч байгаа иргэдийн дийлэх нь яндангийнхаа сойлтуурыг хаасан, үнс нурам их, зуухаа цэвэрлэдэггүй, зуух яндангийн хооронд цоорхойтой байна. Урьдчилсан байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлага өгч байгаа иргэд дээрх нөхцөл байдалтай байгаа учраас мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, мөрдөх хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Эрсдэлээс урьчилан сэргийлэх энгийн арга нь саванд ус хийж хонох. Энэ нь өөрөө угаарын хийг саармагжуулдаг юм. Түүнчлэн түлшийг зуухандаа хэт их дүүргэхгүй байх шаардлагатай.
Мөн “Тавантолгой түлш” компанид “Зуух сервис” байгууллага ажиллаж эхэлж байгаа. 300 орчим хүнтэй 16 бригад ажиллаж байна. 70113900 утсаар бүх төрдийн галлагааны зөвлөмжийг өгч байна. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж өгч байна.
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр төвийн зургаан дүүрэгт энэ сарын 29-30-нд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа. Дүнг нэгтгэж өнөөдөр дүүргүүдийн онцгой комиссоор хэлэлцэнэ. Өмнө нь шахмал түлшний хэрэглээ, зуухны хэрэглээний заавар зөвлөмжийг гэр хорооллын 220 мянган өрхөд төрийн албан хаагч, хороодын сайн дурын ажилтнууд хүргэж ажилласан. Уг ажлыг энэ сарын 3-ны өдрийг хүртэл дахин зохион байгуулна” гэлээ.
Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх сэрэмжлүүлэг удаа дараа хүргэсний үр дүнд Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Тавантолгой, Эмээлт, Налайх, Өлзийт зэрэг долон товчоонд 1336 авто машинд хяналт, шалгалт хийхэд түүхий нүүрс нэвтрүүлэх гэж завдсан тохиолдол илэрсэнгүй. Энэ нь бидний хийж байгаа ажлыг дэмжиж байгаа нэг илрэл хэмээн НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлсэн юм. Иргэдийн дунд жирэмсэн иргэдийн бие өвдөх зэрэг тохиолдолд угаарын хийнд хордсон гэх ташаа мэдээлэл өгч байгаа талаар хэлж байна.
Харин нийслэлийн агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад SO2, CO, PM10 зэрэг нь ижил түвшинд хэмжигдсэн байна. Мөн PM2.5 жижиг ширхэгтэй тоосонцор 1.3 дахин бага хэмжигджээ. Энэ нь түлшний шаталтаас үүсдэг тоосонцор аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)