АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс намын дарга С.Эрдэнийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Өнгөрсөн хугацаанд Ан-ын залуучууд болон 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа олон гишүүдийн зүгээс намын толгой дээр гарчихаад байгаа цөөн хэдэн олигарх гэмт хэрэг, авлига асуудлаараа барьцаалагдсан хүмүүсийг нам чөлөөлж өг, огцор гэсэн шаардлагыг сүүлийн хагас жилийн хугацаанд тавьж байна. Намын гишүүд намаа өөрчилж, Монгол төрд шударга ёс бий болгоё гээд тэмцэхээр намын дарга С.Эрдэнэ “Үгэнд ор. Үгүй бол насмаасаа хөөгд” гэж тулгадаг болсон.
Өнгөрсөн хугацаанд маш олон шударга үзэл бодолтой залуучууд С.Эрдэнээс болж хөөгдсөн. Зарим нь түүнээс залхаж өөр нам сонгосон. Тиймээс залуучууд С.Эрдэнийг огцор гэсэн хатуу шаардлага таьж байгаа.
Бид орон нутгийн гишүүдтэйгээ уулзаж бодлогоо танилцуулж, АН-аа өөрчилье гэхээр цагдаад өгч дарамтлуулдаг.
Мөн өнгөрсөн зургадугаар сарын 4-нд С.Эрдэнээг огцрох шаардлага тавьсны төлөө биднийг цагдаад өгсөн. Өчигдөр мөн л цагдаа дуудлаа. Тухайлбал, есдүгээр сарын 16-нд “АН-ын 30 жилийн ой болж байна. Талбай дээр шоу хийж сүржигнэхийн оронд хийсэн бүтээснээ дүгнээч” гэсэн утга агуулга бүхий ярилцлага өгсөн юм. Тэгсэн С.Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг ор үндэсгүй гүтгэлээ хэмээж цагдаад өгсөн байна лээ. Би С.Эрдэнэ болон өнгөрсөн 30 жил монголын төрийг самардаж, монголын төрөөр тоглосон, газар доорх баялгийг цөөн хэдэн хүмүүстэй хуйвалдаж авч идсэн нь үнэн. Монгол Улсад шударга үнэнийг тогтооно гэж 1992 оноос хойш ярьчихаад өнөөдрийг хүртэл шударга ёс тогтсонгүй. Тухайлбал, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Гэвч дарга нарт үйлчилдэг шүүх, иргэдэд үйлчилдэг шүүх бий болсон. Төрийг хүртэл хувьчилж, тохиролцооны төр бий болгосон. Хоёр намын цөөн хэдэн нам дамжсан иргэд тохиролцооны байдлаар улсыг удирдаж байна. Аль ч нам ялсан ялгаагүй. Ерөнхий сайдыг томилж л байдаг. Сангийн яамны сайдыг томилж л байдаг. Үүгээрээ дамжуулан Монгол Улсын төсвийн мөнгийг тендер нэрээр идэж уудаг зэрэг С.Эрдэнэтэй холбоотой олон зүйлийг ярьсан юм.
Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ АН-аар дамжуулж эрх мэдэлд хүрээд төсвийн мөнгө зэрэг олон гэмт хэрэгт холбогдсон. Энэ бүгдийг яриад ил тод шүүмжлэхээр цагдаад өгдөг.
Өнөөдөр С.Эрдэнэ Хандгайтын ам, Хүүхдийн “Найрамдал” зуслан, Хүүхдийн паркийн нэг хэсгийг авч “Шонхор таур” авсан нь хулгай биз дээ. “Шонхор таур”-ыг АН-ын байр гээд л худлаа яриад явж байна.
Өөрсдийнх нь хувийн байр шүү дээ. Мөн Капитал банкны асуудал байна. Монголын Ардчилсан холбооны залуучууд АТГ-д шалгуулах гээд өгчихсөн. Хэрэг үүсчихсэн л яваа. Ийм олон асуудал байгаа. Гэхдээ бил өнөөдрийг хүртэл С.Эрдэнийг цагдаад өгч шалгуулахаас илүү улс төрийнх нь хувьд дүгнэлт өгч хүрсэн. Намынхаа гишүүдийг цагдаад өгдөг ийм л даргатай байна. Тиймээс энэ муйхар даргыг хурдан явуулах хэрэгтэй.
С.Эрдэнэ өөрт нь таалагдахгүй бол шинэ нам байгуулж гарч улс төр хийдэг. Түүний улс төрийн түүхийг нь нэг хараад үзээрэй. Гацаадаг, хуйвалддаг, шантаачилдаг ийм л зүйл хийдэг.
Хэн үнэн, худал хэлээд байгааг ард түмэн ялгадаг болсон. Уг нь бид биш та цагдаад шалгуулж байх ёстой хүн шүү. Та төмсөгдүүлсэн улс төрч мөн юм уу, үгүй юм уу. Тиймээс С.Эрдэнийг долоо хоногийн дараа буюу энэ сарын 30-нд зөв, буруугаа дэнсэлж халз мэтгэлцье” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (18)