Ч.Хүрэлбаатар “Ний нуугүй хэлэхэд буруу үйлдэл, буруу бодлогоос болж Монгол Улс “Саарал жагсаалт”-д ороход хүргэсэн. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицож, тайван амьдардаг, засахгүй байснаас болсон. Хамгийн том нөлөө бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Үүнийг Ц.Нямдорж сайд ч хэллээ. Тэгэхээр бид одоо яах вэ. Өнгөрсөн хугацаанд улс орны дархлааг харьцангуй сайн хийгдсэн. Монгол Улсын гадаад валютын нөөц 3,8 тэрбум ам.доллар болж өссөн.
Хоёр жил гаруйн өмнө нэг тэрбум ам.доллар байсан. Хоёрдугаарт, өртэй байсан бол Ирээдүйн өв санд 313 тэрбум төгрөг хуримтлуулаад байсан бол энэ мөнгө одоо 363 тэрбум болж өссөн. 2018 онд төсөв ашигтай, 2019 онд төсвийн орлого давж биелэх горьдлого байна. Бид багахан шиг эдийн засгийн савалгааг давж гарах дархлааг бий болгохоор ажилласан. "Саарал жагсаал"-ын хувьд өнөөгийн энэ дархлаагаар үзвэл, сандрах хэрэггүй. Та бүхэн санаж байгаа бол Европийн холбооны “Хар жагсаалт”-д орж байсан. Энэ үед Засгийн газраас шийдвэр гаргаж, хорин хэдэн хоногт багтаж гарч байсан” гэлээ.
Сэтгэгдэл (9)