ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цагдаагийн алба хаагчийн ёс зүйн асуудлаар мэдээлэл хийж, улмаар нийт бие бүрэлдэхүүний өмнөөс уучлалт гуйлаа. Тэрбээр энэ талаараа "Цагдаагийн алба хаагч олон нийтийн газар бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэг 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагийн үед цацагдсан даруйд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт хийсэн. Шалгалт хийхэд цагдаагийн ахлах ахлагч н.Сүхбаатар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газар бие зассан нь тогтоогдсон.
Ёс зүйн алдаа гаргасан алба хаагчийг ажлаас нь халж, зөрчлийн хэргээр хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн алба хаагчид өдөр шөнөгүй ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлж байна. Гэтэл эдгээр алба хаагчийн нэр хүндэд харшилсан ноцтой зөрчил гарсанд маш их харамсаж байна. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор уучлалт хүсэж байна" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)