Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Энэ нь банкинд төлбөрөө төлөх гэж, лавлагаа мэдээлэл авах гэж багагүй цаг зарцуулдаг.
Нөхцөл байдал газар дээр ямар байна вэ гэхээр жишээлбэл, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн газраас таван минутад төрийн үйлчилгээг авч байна. Гэтэл төлбөрбөө төлөхийн тулд VII буудалд байрлах банкинд очиж байна. Энэ мэтчил e-barimt системийг ашиглаж, гурван минутын дотор банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Гадаад паспорт авахын тулд гурван өөр банкны гуравн өөр дансанд мөнгө хийдэг байсан. Энэ бүхэн үгүй болно. Яг өнөөдрөөс эхлээд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг энэ системд нэвтрүүлж байна. Энэ ондоо багтааж төрийн бүх байгууллагыг энэ системд нэвтрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ингэснээр лавлагаа, бүртгэлийн шимтгэлийн хураамж буурна. Түүнчлэн холбогдох журамд өөрчлөлт оруулах замаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг хална.
Ташрамд дурдахад дээрх системийг ашиглаж төлбөр төлж, лавлагаа авсан тохиолдолд и-баримтын сугалаанд хамрагдах боломжтой болох юм байна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (2)