Монголын шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтоо Киргизтэй хийж 1:2-оор ялагдал хүлээлээ. Эхний хагаст Киргизийн багаас 8 дугаартай Гулжигит Алыкулов, 10 дугаартай Мирлан Мурзаев нар гоол оруулж, зочин баг 0:2-оор тэргүүлж эхэлсэн юм. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад үндэсний шигшээ багийн 19 дугаартай О.Мижиддорж 11 метрийн торгуулийн цохилт авчирч, багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай болгосноор тоо 1:2 болж ойртсон юм. Улмаар шүгэл дуугарах үед тооны харьцаанд өөрчлөлт оролгүй явсаар тоглолт өндөрлөлөө.
Монголын үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо ирэх сарын 19-нд Мьянмарын талбайд хийнэ.
Б.Жаргал