ЭШЛЭЛ 1
МАНАН гэдэг зүйлийн цаана Ц.Элбэгдорж байдаг гэж ойлгодог. Учир нь энэ хүн Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон. Эндээс өөрийн үгэнд орох, барьцаанд нь үлддэг хүмүүстэй нийлж монголын төрийг самарч эхэлсэн.
ЭШЛЭЛ 2.
Хоёр дахь хүн бол М.Энхболд. Ц.Элбэгдоржийн тухай 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд, М.Энхболдыг мөн энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх хэлж байсан юм. Яасан гэхээр улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн аль нэг намын дарга, хүчний байгууллагын даргыг ямар нэгэн байдлаар өөрийн гарт оруулж, багаа бүрдүүлэн Монгол төрийг самарсан. Үүнийг л МАНАН гээд байгаа юм.
ЭШЛЭЛ 3.
Ц.Элбэгдоржийн нэрийг хэлэхэд хэцүү байсан л даа. Энэ хэцүү юмыг хийдэг, хэлдэг хүн манай улсад байдаггүй юм байна. Эдгээр нь ямар нэгэн байдал тухайлбал, мөнгөөр холбогдсон, харилцаа хамааралтай хүмүүс. Тиймээс дуугардаггүй юм байна.
ЭШЛЭЛ 4.
Би Монголын төрд, бидний үр хүүхдүүдэд дахин муу муухай зүйл тохиолдохгүй байхын тулд хэлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг өөрөө өргөдлөө өгсөн гэж худлаа хэлж байсан. Тэр нь хожим шүүхээр худал гэдэг нь тогтоогдсон.
ЭШЛЭЛ 5.
М.Энхболд намайг шүүхэд өгчихсөн байна лээ. Би “Хоёулаа шүүх дээр уулзъя. Гэхдээ та өөрөө хуралдаа ирээрэй. Олон нийтийн өмнө асуудлаа шийдье” гээд хэлчихсэн.
ЭШЛЭЛ 6.
Энэ хоёр хүний гардан гүйцэтгэгчид нь ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг, АТГ-ын дарга асан Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөр нар юм. 1937 оных шиг дээрээс заавар өгөхөд гардан гүйцэтгэдэг хамгийн аюултай хүмүүс.
ЭШЛЭЛ 7.
Гардан гүйцэтгэгчид нь дан хуулийн байгууллагын, дарамталдаг, гартаа оруулдаг хүмүүс. Ц.Зориг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр найман жил томилогдон ажилласан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн нууц шүүх хуралдааныг даргалсан.
ЭШЛЭЛ 8.
Өмнөх шүүгчид дөрвөн жил томилогддог байтал Ц.Элбэгдорж дахин томилуулахын тулд шүүгчийг нэг удаа дөрвөн жилээр томилох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулж байгаад найман жил ажиллуулсан.
ЭШЛЭЛ 9.
Д.Дорлигжав бид хоёр олон жил найзалсан. Гэхдээ найз ч гэсэн хэлэхээс өөр аргагүй. Миний үр хүүхдүүд ийм нийгэмд амьдрах ёсгүй. Энэ хүн зөвхөн улс төр биш бизнесийн олон хүнийг дээрэмдэх ажиллагаа хийсэн. Одоо энэ хэрэг нь замхрах гээд байна.
ЭШЛЭЛ 10.
МАНАН гэдэг нь хууль хүчний байгууллагынхныг гартаа оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийн дохио, зангааны хүнийг тавина. Энэ нь үг дуугүй тушаал биелүүлнэ. Яг л 1937 он шиг. Дараа нь шүүхээ гартаа оруулсан. Тухайлбал, нүүрсний хэрэг гэдэг зохиомол хэрэг үүсгээд эд нар яаж ажилладгийг мэдэж авсан. Дээр нь АТГ-г гартаа авдаг. Уг нь авлигыг бууруулах, устгах ажлыг зохион байгуулдаг байх ёстой байхад өрсөлдөгчөө намнадаг хүн болгосон.
ЭШЛЭЛ 11.
Н.Ганболд гэдэг хүнийг Авлигатай тэмцэх газрын даргаар нь Ц.Элбэгдорж тавьсан. Энэ хүн М.Энхболдтой ямар холбоотой вэ. Түүнийг хотын дарга байхад хотын цагдаагийн дарга байсан. М.Энхболдыг Ерөнхий сайд байхад ТЕГ-ын даргаар ажиллаж байсан.
ЭШЛЭЛ 12.
Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж байгаад Б.Хурцыг АТГ-ыг орлогч даргаар томилсон. Баруун европт шоронд байсан хүнийг томилсон. Хүнийг хэрэгт гүтгэхийн тулд юу л бол юуг зохиож, сэтгэл зүйгээр нь тамладаг. Хүний санаанд багтамгүй зүйлийг хийж чадсан.
ЭШЛЭЛ 13.
Н.Ганболдыг хугацаанаас нь өмнө өргөдлийг нь өгүүлсэн. Тухайн үед би УИХ-ын гишүүн байсан юм. 2017 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах ёстой байхад яагаад хугацаанаасаа өмнө АТГ-ын дарга өргөдөл өгдөг юм бол гээд тухайн үед би их гайхаж байсан юм. Учир нь Ц.Элбэгдорж 2017 оны зургадугаар сард яаж хүссэн явах болсон учраас Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа АТГ-ын дарга өөр хүний хүн битгий байгаасай гэж хүссэн учраас дахин зургаан жилийн хугацаанд Х.Энхжаргал гэдэг хүнийг тавьсан.
ЭШЛЭЛ 14.
Монгол Улсад хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим зэрэг бүх зүйл алдагдсан. Харин Ө.Энхтөрийг цагдаагийн даргаар нэг бол АТГ-ын Мөрдөн байцаах албаны даргаар томилдог байсан.
ЭШЛЭЛ 15.
Шинэчлэлийн Засгийн газрыг огцорсноос тав хоногийн дараа Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсон. Эдгээр хүн Монголын түүхэнд хийсэн хэрэг нь бичигдэж үлдэх ёстой. Учир нь монголын автономыг анх устгасан 15 хүн байдаг. Монголын нийгэм хэзээ зөв явах вэ гэхээр шударга ёс тогтож байж л зөв явна. Өрсөлдөгчөө ингэж бохир аргаар намнаж болдоггүй юм байна гэдгийг ойлгох ёстой.
ЭШЛЭЛ 16.
Э.Бат-Үүл дарга байна. Энэ хүн бол миний найз. Гэхдээ МАНАН-гийн гар хөл болж явсан. Бид хоёр найз нөхөрлөлөөс илүү манай улсын хувь заяа, тусгаар тогтнол чухал. 2016 оны сонгуульд ялагдуулах зүйлийг системтэй, шат дараалалтай хийсэн. Сонгуулийн хуулийг битгий өөрчил л дөө Э.Бат-Үүл ээ. Буруу байхгүй юу. МАНАН-ынхны хийгээд байгаа зүйл шүү дээ гэхэд “үгүй” гээд бараг л ална, хядана дээрээ тулсан юм. Энэ хүн гавьяа байгуулсан уу байгуулсан. Тийм учраас баатар болсон. Гэхдээ одоо гай тарьж байгаа.
ЭШЛЭЛ 17.
Намайг намынхныгаа ингэж хэлээд байх юм гэж бодож байгаа байх. Нам байхгүй болчихсон. Монголын нийгэм МАНАН ба бусад болчихсон шүү дээ. МАНАН юугаараа аюулай гэвэл хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Дээрх хүмүүс солигдсон боловч тэдний тавиулууд дуусаагүй. Хоёрдугаарт, маш их мөнгөтэй. Хэнийг ч захиалгаар алж чадна. Тийм ч учраас тэдний өөдөөс үг хэлэх хүн байдаггүй юм байна лээ.
ЭШЛЭЛ 18.
Д.Эрдэнэбат мөн л миний найз. Гэхдээ тэр бас л хамаагүй. Ч.Сайханбилэг намайг Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байхад хоёр жил миний хажууд ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Би энэ хүнийг Ерөнхий сайдаар томилогдоход дэмжсэн. Бас ч гэж зовлон туулсан хүн их зүйл хийх байх, миний эхлүүлээд үлдээсэн ажлыг үргэлжлүүлэх байх гэж бодож байсан. Гэтэл хулгай дээрэм л хийсэн.
ЭШЛЭЛ 19.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат байна. МАНАН-ын гар хөл болсон хүн. Энэ бүлэг Ерөнхий сайдыг тоглоомын хүнээрээ тавьдаг.
ЭШЛЭЛ 20.
Т.Бадамжунай хамаг бантангийн эзэн. Мөрийтэй тоглогч. Монголын төрөөс бүх мөрийтэй тоглоомчдыг хөөж явуулах хэрэгтэй. улсаа тавиад тоглочих вий.
ЭШЛЭЛ 21.
С.Бямбацогт байна. Ц.Элбэгдоржийнд байж байдаг хүүхэд. Гэхдээ тэр үед МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн дарга.
ЭШЛЭЛ 22.
Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлийг эргээд харахад Ц.Пүрэвтүвшин гээд хүн манай Засгийн газрыг огцрохоос өмнөхөн 11 компанийн захирлаар нэг л өдөр тавигдсан байдаг. Үүнээс хойш 11 хоногийн дараа Д.Хаянхярваагийн бланк дээр шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг төвьсан байдаг. Ингээд харахад бүх зүйл хоорондоо холбоотой гэдэг нь харагдаж байна.
ЭШЛЭЛ 23.
Эдгээр хүмүүсийн систем дуусаагүй. Энэ тухай яагаад яриад байна гэхээр удахгүй сонгууль болно. Дахиад МАНАН-гийнхан гараад ирвэл яах вэ. Тэд чинь их мөнгөтэй хүмүүс. Мөнгөөрөө гараад л ирнэ.
ЭШЛЭЛ 24.
Энэ байдлаар явбал дахиад гарч ирэх магадлал их байна шүү. Монголд шударга ёс тогтохын тулд шударга шүүх, буруу юм хийсэн хүмүүс шийтгэлээ авдаг, улстөрчид ёсзүйтэй байх шаардлагатай гэдгийг хэлье.
Сэтгэгдэл (21)