УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх хугацаа баасан гарагт дуусна. Үүнээс урьтаж Бүлгийн хуралдаанаар хэлэлцэж нэгдсэн шийдвэрт гаргана. Хоригт хоёр асуудал байгаа. Хүлээж авсан тохиолдолд гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэх вэ гэсэн асуудал байгаа. Эсвэл хоёрдугаар хэлэлцүүлгээ задлах асуудал байгаа. Нөгөө хувилбар нь хүлээж авахгүйгээр шууд Ард нийтийн санал асуулга явуулах. Ирэх жил ээлжит сонгуультай хамт явуулах санал гарсан. Мэдээж ээлжит чуулганы хамгийн эхний асуудал нь Ерөнхийлөгчийн хориг. Түүний дараа Ард нийтийн санал асуулгын тогтоолыг хэлэлцэнэ. Түүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төсвийн асуудал орж ирнэ.
УИХ-ыг тараах эсэх асуудлаар Бүлгийн гишүүд албан ёсоор санал тавиагүй. Парламент ёсыг төлөвшүүлэд УИХ үүрэг хүлээх хэрэгтэй. Гэхдээ ээлжит бус сонгуульд цэг тавьж байна гэж ойлгож болохгүй. АН-ын зөвлөлтэй хэлэлцэнэ" гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)