НМХГ-аас Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буй талаар шалгалт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 125 сургууль, хувийн хэвшлийн 115 сургуулиудад шалгалт хийсэн байна.
2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 125 сургуулийн 61 нь зориулалтын цайны газартай бол 59 нь зориулалтын бус цайны газартай, 5 сургууль нь цайны газаргүй байсан. Мөн хувийн хэвшлийн 111 сургуулийн 42 нь зориулалтын цайны газартай, 62 нь зориулалтын бус цайны газартай, 7 нь цайны газаргүй байсан юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 113, 115, 118, 130, Шинэ-Идэр, Чингэлтэй дүүргийн 17, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан дүүргийн 107, 139, 9, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн “Амгалан”, “Шавь” цогцолбор, 79, 85, Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, “Жаргалан”, Сүхбаатар дүүргийн 1, 35, 75, 71, “Хобби” зэрэг сургуулиуд зорилалтын бус цайны газартай байна. Энэ хүрээнд зарим сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Мөнс хүнсний түүхийг эдийг зориулалтын бусаар, гэрээт байгууллагаар тэвээрэлдэггүй 46 сургууль байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 53, 83, 55, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 48 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42, 9, Ирээдүй цогцолборын 1, 2, 3 дугаар бага сургууль зэрэг сургуулиуд хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтаар бусаар тээвэрлэж байжээ.
Харин энэ оны хяналт шалгалтаар нийт 55 дээж авч шинжилжээ. Энэ хүрээнд зарим зөрчил дутагдлыг илрүүлж, 95 албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг өгчээ. Түүнчлэн зөрчилтэй гарсан 31 аж ахуйн нэгжид 21.5 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1, Ирээдүй нэгдүгээр дунд сургууль, Иргээдүй хоёрдугаар дунд сургууль, 107, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах хүсэлтийг нийслэлийн Өмчийн удирдлага ашиглалтын газарт хүргүүлж, цуцлуулжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)