ЭШЛЭЛ 1
Би 2000 онд МАХН буюу МАН-д элссэн. Тухайн үед төрийн албан хаагч нь намын харъяат байж болдог байсан. Хотын фракцтай намайг хүссэн, хүсээгүй холбох нь ойлгомжтой. Төрийн албан хаагч хүний хувьд удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан.
ЭШЛЭЛ 2.
Би төлбөрийн байцаагчаас эхлээд бүх шат дамжлагийг дамжиж байж Газрын албаны дарга болсон. М.Энхболд даргатай би тухайн үед биечлэн харьцаж үзээгүй. Хотын даргатай биечилж уулздаг хэлстийн дарга гэж ч байсангүй.
ЭШЛЭЛ 3.
Газрыг замбараагүй олгосон гэх үед би ажиллаж байсан. Гэхдээ шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаагүй. Газрын албаны даргаар 2008-2012 онд ажиллах үедээ газартай холбоотой замбараагүй олголт зэргийг цэгцлэхэд сайн ажилласан гэж өөрийгөө боддог.
ЭШЛЭЛ 4.
Надад тулгасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оноос хойш дөрвөн удаа сэргээгдсэн хэрэг. Уг нь прокуророос хоёр удаа хэрэгсэхгүй болгосон хэрэг шүү дээ.
ЭШЛЭЛ 5.
Ц.Сандуйг яллах ёстой гэсэн улс төрийн захиалга хэн нэгэн өгч, нөлөөлсөн. Үүнд өөрийнхөө хамгийн ойр байсан хүмүүсээ би харддаг. Бүр намын удирдах албан тушаалд байсан хүмүүс шүү.
ЭШЛЭЛ 6.
М.Энхболд даргыг буулгахын тулд Ц.Сандуйг заавал яллах ёстой. Энэ ч ёсоор нь болж байна.
ЭШЛЭЛ 7.
Г.Доржзодов гэрч гээд боддоо. Уг нь гол зохион байгуулсан хүн шүү дээ. 60 тэрбумын гэх бичлэг задарсан үеэс хойш би нэг ч удаа түүнтэй уулзаагүй.
ЭШЛЭЛ 8.
Г.Доржзодов анх А.Ганбаатарыг дугуй засварын гэлүү дээ, нэг төслийг санхүүжүүлээч гэж ирсэн юм билээ. Түүний анкет сүрдмээр юм билээ. Сонгуулийн стратеги, сонгуулийн төлөвлөлт чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан гэсэн. Мөн нэр бүхий компани үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Үйл ажиллагааны чиглэл нь Монголд анх удаа тагнуулын өрсөлдөөний зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
ЭШЛЭЛ 9.
60 тэрбумын гэх схемийг Г.Доржзодов санаачилж, хийсэн. А.Ганбаатарт Г.Доржзодов үүнийг ингэж хийе гэж хэлж, зааж өгсөн.
ЭШЛЭЛ 10.
Намайг өнөөдөр хэн ч хамгаалаагүй. Олон өмгөөлөгчид хандсан. Бүгдээрээ “Улс төр орсон хэрэг” гээд татгалзсан. Найз маань хүртэл айж, надаас зугтаж байна.
ЭШЛЭЛ 11.
Намайг золиосолж байна. Гэхдээ яах вэ. Үзэх ёстой юм аа л үзэж байна. Уг нь энэ асуудлаар намын даргад захидал бичсэн.
ЭШЛЭЛ 12.
2016 оны сонгуулийн өмнө ажлаа өгье гэж Д.Амарбаясгалан дээр очсон. Гэтэл битгий өгөөч гэж гуйсан. Одоо бодох нь ээ, намайг огцорвол өөрөө огцорно гэж бодсон юм билээ. Би үүнийг ойлгоогүй байж.
ЭШЛЭЛ 13.
У.Хүрэлсүх дарга нэг удаа намайг дуудаад “Чи энэ намыг төлөө их зүйл хийлээ. Ах нь чиний гурван алдааг өршөөе” гээд нэг ташуур дурсгасан.
ЭШЛЭЛ 14.
Намайг хотын намын дарга бол гэж гурван удаа санал болгоход нь би “Үгүй” гэсэн юм шүү.
ЭШЛЭЛ 15.
60 тэрбумын гэх схемтэй У.Хүрэлсүх даргаас Л.Оюун-Эрдэнэ гээд бүгдээрээ танилцсан. Үзсэний дараа “Ц.Сандуй энэ бол маш сайн стратеги төлөвлөгөө байна" гэсэн. Аргагүй биз дээ. Г.Доржзодов гэдэг мэргэжилтэн хийсэн юм чинь. Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн сайн болсон байна гэж хэлсэн.
ЭШЛЭЛ 16.
М.Энхболд дарга тухайн үед байгаагүй нь нотлогдсон учраас энэ хэрэгт яллагдагчаар татагдаагүй. Их цэвэрхэн “эвлүүлсэн” бичлэг.
ЭШЛЭЛ 17.
Би хэрэг хийгээгүй. Тиймдээ ч энэ хэрэг зөвөөр шийдэгдэнэ гэж найдаж байна. Бусдын хийсэн зүйлийг сонссоны төлөө намайг яллаж байна. Уг нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Би дөрвөн удаа ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Нэгдүгээрт, хотын дарга болоогүй. Хоёрдугаарт, хурлын даргаа хүлээлгэж өгсөн. Гуравдугаарт хотын намын даргаас буусан. Дөрөвдүгээрт, намаасаа хасагдсан.
ЭШЛЭЛ 18.
60 тэрбумын гэх схем хэрэгжээгүй. Зөвхөн ярьсан яриа. Үүнд ял өгч болдог юм уу.
ЭШЛЭЛ 19.
Би Г.Доржзодовтой нэг ч гэрээ байгуулаагүй. Надад түүнтэй өрсөлдөх хэмжээний улс төрийн мэдлэг, боловсрол байгаагүй, 2014 онд шүү дээ.
ЭШЛЭЛ 20.
Хотын намын дарга байсан хүнд ил, далд зовлон байдаг юм. Хэлэх зүйл байна, хэлэхгүй зүйл байна. Зарим зүйлийг хэлж чадахгүй болохоороо дотогшоо залгиж байна.
ЭШЛЭЛ 21.
Хэзээ нэг өдөр би цагаадана. Намайг дарж, бяцлах гэж байгаа хүмүүс бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нар.
ЭШЛЭЛ 22.
Д.Амарбаясгалан анх М.Энхболд даргын баруун гар байсан шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ.
ЭШЛЭЛ 23.
Би Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалантай юу ярих бэ дээ. Миний төрсөн өдрөөр ирчихээд “Дарга байхад чинь хол байна. Ядарсан үед чинь ойр байна” гэж хэлсэн бичлэг бий.
ЭШЛЭЛ 24.
“Хоум плаза” минийх биш шүү дээ. Нотлох амархан шүү. Баримт нь байна.
Сэтгэгдэл (75)