Хууль зүй, дотоод хэргийн яам блон харъяа агентлаг байгууллагуудын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хаяж, үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгож байна.
Харин гадаад паспортын мэдүүлэг хүлээн авч, ажлын 5 хоногийн дараа гаргах бол Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гадаад паспортоо очиж авах юм байна.
Төв талбай дээрээс үзүүлэх үйлчилгээнүүд:
- Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
- Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй/
- Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
- Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
- Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
- Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
- Барьцааны гэрээ дуусгавар болгох
- Хуулбар хийлгэх
- Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
- Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Холбоо /ТББ/ - Нөхөрлөл - Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:- Хуулийн этгээдийн оноосон нэрийн - Хуулийн этгээдийн хаягийн - Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн - Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын - Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны - Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
- Гэрлэлт сэргээсний лавлагаа
- Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
- Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
- Нас барсны бүртгэлийн лавлагаа
- Цахим үнэмлэхний лавлагаа
- Гадаад паспорт аваагүй лавлагаа
- Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
- Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
- Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
- Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
- Регистрийн дугаарын лавлагаа
- Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
- 1 дүгээр маягтын лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа авах боломжтой.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас жолооны үнэмлэх нөхөн олгох, солиход бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авахаас гадна жолооны үнэмлэхний лавлагаа олгож байна.
Жолооны үнэмлэх нөхөн олгох:
- Жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн эсвэл жолооны үнэмлэх хуучирч муудсан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
- Иргэн үйлчилгээ авахдаа цагдаагийн байгууллага оногдуулсан бэлэн бус торгуульгүй байх ёстой.
- Хэрэв торгуультай бол заавал төлөхийг зөвлөж байна.
- Мөн иргэний үнэмлэх эсвэл төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авсан лавлагаа болон бусад нотлох баримт бичгийг авчирна.
- Шинээр хэвлэх жолооны үнэмлэхийн үнэ болох 12,500 төгрөгийг арилжааны аль ч банкны салбарт төрийн сангийн 100900012520 тоот дансанд тушаана
- Иргэний жолооны үнэмлэх дээрх овог, нэр, регистрийн дугаар, ургийн овог зөрүүтэй тохиолдолд өөрийн биеэр ирж бүртгэлийн ажилтанд хандана
Жолооны үнэмлэх солих:
Иргэний жолооны үнэмлэхийн хугацаа дууссан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
- Иргэн үйлчилгээ авахдаа цагдаагийн байгууллагаа оногдуулсан бэлэн бус торгуульгүй байх ёстой. Хэрэв торгуультай бол заавал төлөхийг зөвлөж байна
- Мөн иргэний үнэмлэх эсвэл төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас авсан лавлагаа болон бусад нотлох баримт бичгийг авчирна.
- Шинээр хэвлэх жолооны үнэмлэхийн үнэ болох 12,500 төгрөгийг арилжааны аль ч банкны салбарт төрийн сангийн 100900012520 тоот дансанд тушаана
- Иргэний жолооны үнэмлэх дээрх овог, нэр, регистрийн дугаар ургийн овог зөрүүтэй тохиолдолд өөрийн биеэр ирж бүртгэлийн ажилтанд хандана
Жолооны үнэмлэхийн лавлагаа:
Гадаадын улс оронд сурах, ажиллах зорилгоор зорчихдоо тухайн улсын жолоочийн үнэмлэхийг солиулж авах тохиолдолд тус төвөөс дэлгэрэнгүй зурагтай лавлагаа авна
Мөн гадаадын улс оронд ажиллаж. амьдарч. сурч байгаа бол тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандан цахим лавлагаа авах боломжтой.
Бусад тохиолдолд төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас болон www.service.police gov.mn цахим хуудсаар орж харах боломжтой.
Сэтгэгдэл (2)