“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат МҮБХ-ны тамга тэмдгийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өглөө. Ингэснээр удаан хугацаанд үргэлжилсэн уг маргаан нэг тийш болж буй юм.
Энэ талаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн твиттер хуудсандаа жиргэлээ. Тэрбээр “Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (17)