Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн баяр энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилж байгаа бол тус улсын зэвсэгт хүчнийхэн Халхын голд хээрийн сургуулилт хийлээ. Өнгөрсөн наймдугаар сард Дорнод аймагт болсон Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалт фото агшиныг хүргэе.