2019-2020 оны хичээлийн шинэ эхэлж байгаатай холбогдуулан оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны хичээлийн жилд нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны зургадугаар сарын 14-ны өдрийн удирдамж гарсан. Удирдамжийн дагуу их, дээд сургуулиуд наймдугаар сарын 26-30-ны хооронд цахим төлбөрийн карт авах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж байгаа юм байна. Шинээр зарт захиалах болон карт сунгуулах хүсэлтэй оюутнуудын материалыг ирэх есдүгээр сарын 5-ны дотор Нийслэлийн Боловсролын газар хүргүүлэх аж.
Ингээд ажлын 10 хоногийн дотор оюутнуудын тооноос хамааран цахим карт олгож эхлэх юм байна. Хамгийн гол нь материалуудаа цаасаар болон цахимаар хавсаргах шаардлагатайг хэлсэн юм.
Мөн сунгалт хийлгэх оюутнууд “Улаанбаатар смарт карт” компанид сунгуулах аж.
Б.Лхам