НМХГ, НЗДТГ-аас Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Хотын даргын захирамжаар Улаанбаатар хотод хууль бус газар эзэмшиж байгаа болон зориулалтын бусаар ашиглаж байгаа газрын зөрчил арилгах арга хэмжээ үргэлжилж байна.
Өнгөрсөн онд зөвшөөрөлгүй болон өөрийн эзэмшлийн газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг цуцалсан. Мөн албадан тухайн газрыг чөлөөлсөн ажил хийгдсэн. Энэ ажил энэ жил үргэлжилнэ. Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлыг хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй болон өөрийн эзэмшлийн газарт автомашины худалдаа эрхэлж байгаа 15 иргэн, аж ахуйн нэгж байна. Өөрийн өмчлөлийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 иргэн, аж ахуйн нэгж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн дээрх 15 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг цуцална. Газрыг чөлөөлөх ажил хийнэ” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Газрын албатай хамтран уг үйл ажиллагааг 2014 оноос хойш зохион байгуулж байгаа аж. Энэ хугацаанд 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй машиныг төвлөрсөн худалдааны хоёр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид шилжүүлж, зөвшөөрлийг арилгуулжээ. Энэ оны шалгалтыг энэ сарын 20-26-ны хооронд шалгалт хийсэн байна. Шалгалтаар зөрчилтэй гэж дүгнэгдсэн 64 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ. Үүнээс 15 нь зөрчлөө арилгаж, мэдээллээ ирүүлжээ. Үлдсэн аж ахуйн нэгж албан шаардлагыг хугацаанд нь биелүүлэхгүй бол газрын эрхийг цуцлах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)