Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын явцын талаар НОСК-оос мэдээлэл хийлээ.
Энэ талаар НОСК-ийн дарга Б.Сүхбаатар “Залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд байна. Түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд байна. Цахим бүртгэлийн давуу тал нь иргэд өөрсдөө бүртгэлд хамрагдах боломжийг олгодог. Нөгөөтэйгүүр, эрэмбэ дараа гаргахад хамгийн шударгаар хийгдэж байгаа юм. Хэн нэгэн хүний оролцоо байхгүй.
Хэрэв иргэд буруу мэдүүлэх эсвэл худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хар жагсаалтад шууд орно. Жишээлбэл, төрийн албан хаагчийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд байна. Харин түрээслээд өмчлөх ангилалд 34-44 жил ажилласан иргэд байна. Ахмадын хувьд энгийн түрээсээр 87-100 хүртэлх настай, түрээслээд өмчлөх эрх дээр 91-102 настай ахмадууд байна. Хэрэв 3000 мянган айлын орон сууц баригдвал 70-аас дээш настай ахмадууд хамрагдах боломжтой.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 нь монгол гэрт, есөн хувь нь нийтийн байр, 41 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй газар амьдарч байна. Мөн чингэлэгт амьдарч байгаа иргэд хоёр хувь байна. Эндээс харахад түрээсийн орон сууцыг нэмэх шаардлагтай” гэв.
Түрээсийн орон сууцанд хамрагдсан нийт иргэдийн жагсаалтыг НОСК өөрийн цахим хуудсан дээрээ гаргажээ. Тухайлбал, ногоон дэвсгэртэд багтсан 580 айл өрх эхний шалгаруулалтад тэнцсэн байна. Маргааш орон сууцны комисс хуралдах аж. Уг хурлаар цаасан болон цахимаар бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл зөрүүгүй иргэдийн материалыг батална. Ингэснээр байр, давхар, орон сууцаа сонгох ажил хийгдэх юм байна. Мөн эхний шатанд тэнцсэн иргэдийн зарим мэдээлэл шаардлага хангахгүй, зарим нь цаасан мэдээллээ өгөөгүй байгаа юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)