Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
Мөн Халх голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бодит юм шиг бүрдүүлснээрээ онцлог юм.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (1)