2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтаж БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр мэдээлэл хийлээ.
Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ЕБС-ийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны 600 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоосон байдаг.
Харин энэ оны хувьд нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байхаар тооцон сурагчдын үдийн цайны зардлыг 900 төгрөг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг 3475 төгрөг байхаар тооцож, ирэх оны улсын төсөвд тусгажээ.
Б.Лхам