Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн алба болон Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Уг төсөл нь хамгийн бага зардлаар богино хугацаанд хэрэгжүүлэх блдлмжтой ажил байсныг мэргэжилтнүүд онцолж байна. Харин авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажил цаашид үргэлжилнэ гэсэн юм. Зохиомол түгжрэл бий болгодог асуудлыг шийдсэнээр замын хөдөлгөөний ачаалал багасна гэж үзжээ. Судалгаагаар нийт жолоочийн 25 хувь нь сул зогсоол хайж 15-25 минутыг 15-20 км хурдтай зорчдог гэж гарсан. Тиймээс авто зогсоолын тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Нийслэлийн Зам тээврийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Бид нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А, В, С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин хотын захиргаанаас энэ оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс цахим хуудсаар дамжуулан санал авч байхаар тохирсон.
Тиймээс бид энэ асуудлаар хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаа санал асуулга авахад иргэд дэмжсэн ч дараагийн санал асуулгад 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 500 гаруй машин зорчиж байна. Бид өдөрт гурван ажил төлөвлөхөд хоёрыг нь замын түгжрэлээс болж амжуулж чаддаггүй төдийгүй жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа мэдээлэл бий.
Тиймээс судалгаанд үндэслэж автозамыг А, В, С бүсчлэлд хуваан дарааллын системд оруулах бодлогыг гаргасан боловч иргэд маань дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа учир бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.
Гэхдээ бид цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан нийтийн тээврийг сайн хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
Мөн иргэдийн зүгээс нийтийн тээвэр бохир байдаг байдаг учраас суух дургүй. Мөн парк шинэчлэлт явахгүй байгаа учраас үйлчлүүлж чадахгүй байна гэсэн санал, гомдлыг өгсөн тул эдгээр асуудлыг үе шаттай хэрэгжүүлж, цэгцэлсний дараа хотыг гурван бүслэлд хуваах ажлыг дахин санал болгоно гэлээ.
Өнөөдрийн байдлаар 1200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч 2020 он гэхэд эдгээрийн 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)