Таргалах нь эхэндээ бие махбодод төдийлөн их хор нөлөө үзүүлэхгүй байгаа юм шиг санагддаг ч аажимдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. “Хүнийг урт, богино наслахыг нь мэдье гэвэл түүний өмдний тэлээг нь хэмжиж үзээрэй” гэсэн үг бий.
Таргалалт нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас ихээхэн шалтгаалдаг тул зохистой биеийн хөдөлгөөн хийх буюу хоол тэжээлийг тохируулан хэрэглэх тэргүүн чухал асуудал юм.