Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Харин Допингийн төвөөс энэ хоёр бөх хэн болох тухай мэдээлэл хийгээгүй нь цахим орчинд янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа. Тэгвэл энэ жилийн шөвгөрсөн бөхчүүд өнөөдөр Баяр наадмын комиссоос өөрсдөд нь хүргүүлсэн шинжилгээний хариуны талаар цахим хуудсаараа мэдэгдээд байна. Улсын арслан Ц.Содномдоржийн эхлүүлсэн энэхүү давалгаанд улсын арслан П.Бүрэнтөгс нэгдэж сэргээшийн шинжилгээнд хориотой бодис илрээгүй гэдгийг хэлсэн бол дөнгөж сая Улсын аварга Н.Батсуурь цахим хуудсаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр,
“Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Над руу баяр наадмын комиссоос наймдугаар сарын 9-нд утасдаад миний шинжилгээнд хориотой эмийн бодис илрээгүй гэдгийг хэлсэн” гэж мэдэгдсэн юм.
А.Болд
Сэтгэгдэл (3)