Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр төрөлх нутгийнхаа сургуулийн 80 жилийн ойд барилдаж түрүүлсэн бөгөөд сэргээшийн шинжилгээний тухай гар утсаараа лайв хийсэн юм.
Уг мэдэгдэлд Баяр наадам зохион байгуулах хорооноос түүнтэй 9-нд утсаар холбогдож улсын баяр наадамд барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу гарсаныг дуулгасан ба түүний шинжилгээний хариу цэвэр гарсаныг мэдэгдсэн байна. Ц.Содномдорж "Таны шинжилгээний хариу ирсэн, хориотой бодис илрээгүй гэсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс харахад Зохион байгуулах комисс ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн байх юм. Уг нь надад бүх бөхчүүдийн шинжилгээний хариу гарсан гэсэн. Хоёр бөх сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай байгаа бололтой. Энэ асуудлыг эцэслэж зарлаачээ гэж Баяр наадам зохион байгуулах хорооноос хүсэж байна” гэв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)