УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд гишүүн Ж.Батзандан “Төрийн ордонд ямар ажил явж байгаа талаар иргэдийн зүгээс харж байгаа. Л.Болд гишүүн бид хоёр хэд хэдэн мэдээлэл өгөхөөр ирлээ. Сүүлийн үед нөгөө бүлэглэлийн нөхдүүд маань биднийг эрэн сурвалжилж байна. Хулхи генералын нэхэмжлэлээр намайг шүүхэд өгсөн байна. Хулхи генерал маань намайг хайж байгаа юм байна. Ж.Батзанданг эрэн сурвалжлах шаардлагагүй. Ордонд ажлаа хийгээд явж байгааг уран зураг сонирхдог Ерөнхийлөгч, хулхи генерал хоёр хэлээрэй. Оффшорт мөнгө нуусан хүмүүс хуулийг нь санаачилсан болохоор ууртай байгаа юм билээ. Гутаан доромжлохын тулд элдвийн нэр цол өгч байна лээ. Бид хоёрыг сайн доромжил. Эрдэнэт, Цагаан суваргыг монголчуудад эргүүлэн авч өгнө өө. Эцсийн цамцаа урагдтал тэмцэнэ ээ. Үүнийг хатуу сануулъя. Доромжлох тусам чинь долоон бурхан шиг гялалзах болно оо.
Хэдхэн сарын өмнө бид хоёр 68 мянган шударга эх оронч иргэдийн хамт эвсэл байгуулсан. Хуульд зааснаар шинэ намыг 30 хоногийн дотор бүртгэх ёстой. Харамсалтай нь, бүлэглэлийнхэн бүртгэхээс татгалзсан байна. Өчигдөр Дээд шүүхийн ерөнхий шүүгчид шаардлага хүргүүлсэн. МАНАН-гийн намууд шударга иргэдээс айж, болгоомжилж, биднийг бүртгэхгүй гэж хугацаа хожиж байна. Хуулийн дагуу заавал бүртгэх ёстой. Бүртгүүлэхийн төлөө тэмцэх болно. Хоёрдугаарт, Түр хорооны гишүүний хувьд олон иргэдийг эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл ирсэн. Түр хорооноос түүнийг нь үзүүлж, харуулсан. Энэ хорооны шаардлага шахалтын дор иргэдийг хилс хэрэгт гүтгэж, ял оноосныг олон улсын парламентын холбоо нотолсон. Одоо тэдгээрийг шүүх хурал Төв аймагт болох гэж байна.
Эрүүдэн шүүсэн хулхи генерал, хуурамч профессоруудад, мөрдөн байцаагчдад эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах асуудалд Түр хороо хатуу зогсох болно. Хулхи генерал хуурамч юмаар тархи угаах ёсгүй, чадахгүй. Элийдорж, хуурамч генерал хоёр шүүхийн өмнө очно. 23 том хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. Шүүх МАНАН-гийн талд ажиллах нь уу, иргэдийн талд ажиллах нь уу гэдгийг харах үлдэж байна.
Шүүх хуралдааныг Монголын бүх телевизээр нээлттэй явуулах шаардлагыг хүргүүлсэн. Бүх сэтгүүлч, шударга эх орончдыг ажиглагчаар оруулахыг шаардаж байна. МАНАН бүлэглэл эцсийн амьсгалаа хураахын өмнө эрээ цээргүй аашилж байна. 30 жил Монголыг тонон дээрэмдсэн, хар тамхины наймаа, оффшорыг устгахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр нэг ёсны цусгүй дайн өрнөж байна. Нэг талд нь Монголын ард түмэн, нөгөө талд нь МАНАН мафи байна. 33 говь сүйдэж байна. Энэ хүрээнд томоохон зөвлөгөөн хийж, холбогдох шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлсэн” гэсэн юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (40)