Нийслэлийн Орон сууцны корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрынхны хэлснээр “Үндсэн үзүүлэлт нь шалгуур нь залуу гэр бүл гэсэн ангилалад нэгдүгээрт, нийгмийн даатгал төлсөн хугацаа, агаарын чанарын бүсчлэл, хүүхдийн тоо зэрэг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Жишээ нь, 16 жил нийгмийн даатгал төлсөн, агаарын чанарын нэгдүгээр бүсчлэлд бүртгэлтэй, таван хүүхэдтэй иргэн шалгарсан байна. Залуу гэр бүлийн хувьд 58 иргэн тэнцсэн байна. Эндээс шүүж үзээд мэдээлэл зөрүүтэй байвал хар жагсаалтад орно.
12 жилээс доош нийгмийн даатгал төлсөн иргэд тэнцэх боломжгүй гэсэн үг. 12-оос дээш орно. Тэгэхээр тав, зургаан жил ажилласан иргэн орох ямар ч боломжгүй. Үүнийг шилэн байдлаар байршуулаад явна. Бусад долоон ангиллын хувьд яг ийм эрэмбэ дарааллаар явна. Хэн нэгэнд давуу эрх, боломж олгохгүй. Сонгон шалгаруулалтад орж чадаагүй иргэдийн хувьд 35-аас доош насны иргэд гэсэн болохоор бүртгэлийн явцад энэ ангиллаараа явна. Энгийн түрээс гэхэд 90-ээс дээш насны ахмад настнууд бас байна.
Нийгмийн даатгал төлснийг нь жил, сараар нь үзнэ. Энэ бүгдэд тэнцсэн тохиолдолд гэрлэлтээ бүртгүүлсэн хугацаагаар нь шалгана. Нийгмийн даатгалыг 12 жилээс дээш тогтоосон нь насанд хүрсэн цагаасаа ийм боломж нээгддэг. Бүртгүүлчихээд худал мэдээлсэн бол “хар жагсаалт”-д оруулах юм. Бидэнд байгаа мэдээллээр 4080 иргэн бүртгүүлснээр 1300 гаруй иргэн шаардлага хангалгүй хасагдсан. Нийтлэг нь алдаа нь орон сууцтай, Улаанбаатар хотын иргэн биш мөртлөө бүртгүүлсэн байгаа юм. 35-аас дээш насны гэхэд 235 хүн байна. Гэрлээгүй хэрнээ бүртгүүлсэн хүн ч байна. Шалгууртаа бол гэрлэсэн байхыг заасан. Орон сууц гэдэг бол тухайн өрхийн хамгийн чухал зүйл. Үүнийг иргэд дутуу, буруу бөглөж байгаа нь хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал. Нийтлэг үндсэн шалгуурыг хангаж чадаагүй нь хасагдаж байгаа юм. Бидний зүгээс холбогдох мэдээллийг ирэх долоо хоногт өгнө. Түрээсийн орон сууцны шалгаруулалтыг шударга явуулж байгаа” гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)