НОСК-оос “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэлийг явуулж дуусчээ. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 35058 иргэн бүртгэлд хамрагджээ. Үүнээс энгийн түрээсэнд 42662, түрээслээд өмчлөх бүртгэлд 30794 бүртгүүлжээ. Бүртгэлийн хугацаанд ямар нэг маргаан гараагүй бөгөөд амжилттай явагджээ.
Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг ангиллаар авч үзвэл залуу гэр ангилалд 4443, төрийн албан хаагч 6542, хувийн байгууллагад ажиллагсад 9549 иргэн бүртгүүлжээ. Мөн 18 хүртэлх насны 4 ба түүнээс хүүхэдтэй ангилалд 960, өрх толгойлсон ангилалд 3148, ахмад настан 7166, хөгжлийн бэрхшээлтэй 3134 иргэн тус тус бүртгүүлжээ.
Түрээсийн орон сууцанд дахин бүртгүүлэхгүй боломжгүй бөгөөд Комиссоос гаргасан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдах юм байна. Шалгаруулалт эрэмбээр явагдах аж. Хэрэв сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд “Та боломжтой боллоо” гэсэн хариу мэдээлэл ирвэл гурав хоногийн дотор холбогдох материалыг хүргүүлэх байна. Комиссын бүрэлдэхүүнд Засаг даргын Тамгын газраас гаргасан есөн хүн багтсан бөгөөд төрийн бус байгууллагуудын төлөөллөөр хянуулахаар болжээ.
НОСК-ын захирал Б.Сүхбаатар “НОСК-ийн хувьд НИТХ-аас гаргасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул багш нарт квот өгөх боломжгүй. Цаашид багш нарт тодорхой хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгүүлэх талаар ярьж байгаа. Бүртгүүлсэн 35 мянган иргэнээс сонгож байгаа тул шалгаруулалт их өндөр” гэв.
Түүнчлэн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор ирэх жил уг ажлыг үргэлжлүүлэхээр барилгын ажлыг эхлүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)