Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байна. Тэрбээр Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвд зочилсны дараагаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өгсөн. Үүний дараагаар АН-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай энэ сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Айлчлалын үеэр уулзалт 5 орчим минут үргэлжлэх мэдээлэл байсан. Тэгвэл уулзалт 40 минут үргэлжилсэн байна. Ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн бөгөөд холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болжээ. Үүний дараа эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.
Сэтгэгдэл (1)