Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд юм. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах. Хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чадахгүй.
Тайван байдалд эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болно. Агаарын бүтэц шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэдэг бөгөөд энэ хүний эрүүл мэнд, экосистд /байгаль,хүн хооронд/ таагүй нөлөө үзүүлдэг. Агаарын бохирдолт байгалийн ба хүний гаралтай байж болно.