Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалалт, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог. Бидний өдөр тутам хэрэглэдэг давс нь натри, хлор гэсэн химийн хоёр элементээс тогтдог.
Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг.
Хоногийн давсны хэрэглээг ДЭМБ-аас зургаан грамм гэж тогтоосон. Энэ нь нэг цайны халбага давс юм. Хэрэв даралт ихэсдэг бол хоногт хэрэглэх давсыг 1,5-3 грамм болтол бууруулах хэрэгтэй.