ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Г.Цагаанхүү, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар нар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа илэрдэг болохыг онцолсон юм.
ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна.
Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна.
Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг өдрийн хүрээнд 7 дугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх өдөрлөг зохион байгуулна.
ХӨТӨЛБӨР
Хугацаа |
Сэдэв |
Мэдээлэл өгөх ажилтан |
11:00-11:05 |
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал |
Я.Амаржаргал, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга |
11:05-11:10 |
ДЭМБ-ын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
П.Анузаяа, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн |
11:10-11:15 |
“Дэлхийн хепатитийн өдөр 2019” тэмдэглэлт өдрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ |
Г.Цагаанхүү, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал |
11:15-11:20 |
Элэгний В, С вирус, элэгний өвчлөлийн өнөөгийн байдал |
Д.Нямхүү, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал |
11:20-11:25 |
Элэгний өвчлөлийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүн |
Д.Наранбаатар, “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга |
11:25-11:35 |
Асуулт хариулт |
|
“ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХОР УРШГИЙГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ”
ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР
Хаана: Сүхбаатарын талбай
Хэзээ: 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11:00-16:00 цаг
№ |
Үйл ажиллагаа |
Хугацаа |
Хариуцах эзэн |
|
Хөтлөгч, зочдын танилцуулга |
11:00-11:05 |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
|
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэх |
11:05-11:10 |
Эрүүл мэндийн яам |
|
“Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар үг хэлэх |
11:10-11:15 |
“Оном” сан |
|
“Монос” группын төлөөл үг хэлэх |
11:15-11:20 |
“Монос” групп |
|
“Монгол эм импекс” концерний төлөөлөл үг хэлэх |
11:20-11:25 |
“Монгол эм импекс” концерн |
|
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай видео |
11:25-11:35 |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
|
Урлагийн тоглолт |
11:35-11:45 |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
|
Элэгний өвчлөлийн чиглэлээр хийсэн видео |
11:45-11:55 |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
|
Нийслэл дүүрэг, хорооны иргэд, олон нийтийн төлөөллийн флашмоб |
11:55-12:00 |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв |
|
Мэдээлэл, сургалт, сурталчилгааны 3 өртөөгөөр аялах, үзлэг оношилгоо хийлгэх мэдээлэл авах |
12:00-16:00 |
ЭМЯ, НЭМГ |
Сэтгэгдэл (2)