Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлаар Засгийн газрын тогтоол батлагдлаа. Мөн автозамын чиглэлээр шийдвэр гаргасан. Төмөр замын асуудалд “Монголын төмөр зам” ТӨХК 34 хувь, “Эрдэнэс Тавантолгой” ХК 66 хувь эзэмшихээр тогтсон. Замын ажил 2015-2018 оны хооронд 208.5 км төмөр замын суурийн ажил хийгдэж эхэлсэн. Замын доод бүцтийн 51.8 хувийн ажил хийгдсэн. Газар шорооны ажлын 86.6 хувь, хоолойн ажлын 52 хувь хийгдсэн. Одоогоор 276.3 сая ам.долларын ажил хийгдсэн байна.
Үлдэгдэл 531.4 сая ам.доллар шаардлагатай. Замын нийт өртөг 807 сая ам.доллар.
531.4 сая ам.долларыг босгох ажлыг хийх МТЗ болон Эрдэнэс Тавантолгой ХК-аас ажлын хэсэг байгуулсан. Энэ замаар өдөрт 30 сая тонн нүүрс тээвэрлэгдэх боломжтой. Өдөрт 12 хос галт тэрэг зорчих боломжтой.
Энэ нь автомашинаар тээвэрлэлтийн зардал 2-25 дахин бууруулах боломжтой. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй зам.
Дараагийн асуудал нь Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 416.6 км төмөр зам барих ажил. Ажил ид үргэлжилж байна. Долоон худаг гаргахаас гурван худаг гаргасан. Усны асуудал шийдэгдсэн. 50 км замын зураг батлагдсан. Наанаасаа 17 км зам зургийн ажил хийгдсэн. Одоо дууссан. Нийт 90 км замын зураг хийгдэж байна.Нийдээ туслан гүйцэтгэгчээр найман компани ажиллаж байна.
Зэвсэгт хүчний 77, 81 дугаар анги үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар гарсан анги, нэгтгэл болон компаниудын талаарх мэдээлэл нэгтгэгдсэн. Цементийн асуудлыг Монцемент зэрэг компаниас авах байх. Газар дээр нь хоолойгоо цутгах болон гүүр хоолойн ажлыг хийх цаашлаад зарим хоолойг үйлдвэр дээр нь аваачиж угсрах зэргээр төлөвлөж байна. ОХУ, БНХАУ-тай төмөр замын рейсын асуудлыг судалсан. Үүнд УБТЗ-аас идэвхтэй ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ консерциум болж ажиллаж байна.
Дээр нь дэр бетоны ажлыг хамтарч хийнэ. Нэг компанитай гэрээ байгуулсан. Суурь тавих ажил эхэлсэн. Энэ сарын 26-нд газар дээр нь очиж ажиллана.
Өнгөрсөн долоо хоногт Налайн замын явцтай танилцсан. Гурван туслан гүйцэтгэгч гурван компани 4.7-5.4 км замар гурав хувааж авсан. Хяналтыг сайн тавьж байна. Нийслэлийн Засаг дарга өчигдөр тэнд ажилласан. Өнөөдөр явуулын оффис ажиллана. Энэ ондоо багтаж ажиллана. БНХАУ-ын дэд дарга Монголд айлчлах үеэр энэ замын асуудал яригдсан. Учир нь хоёр орны дунд найрамдалт харилцаа тогтсны ойд зориулсан бүтээн байгуулалт.
Дарханы замын хувьд таван компани шалгарсан. Туслан гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. 1, 3 дугаар багцын ажил маш сайн үргэлжилж байна. 2, 4 дүгээр багцын ажил хоцрогдолтой байсан. Долоо хоногийн хугацаанд ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа ажил. Энэ ондоо багтаж ашиглалтад орох ёстой. Европийн сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа ажил нь эхний багц. Эхний шалгууралт явагдсан. Хэд хэдэн компани санал ирүүлсэн. ЕСББ-инд ирүүлсэн саналыг хүргүүлсэн. Ирэх сарын 15-нд эхний шалгаруулалт болно. Ажил ирэх есдүгээр сарын 15-20-ны хооронд эхлэх ёстой.
Гэхдээ Европийн сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэх ажлын гэрээ УИХ-аар соёрхон батлагдаагүй байна. Үндсэн хууль хэлэлцэж байгаа учраас хойш тавигдсан.
Доной болоод Цагаан дэглийн нисэх онгоцны буудал ирэх сарын 20-иор нээлтээ хийнэ.
Баянхонгорын Байдрагын гүүрний 129 км автозамын ажил дууссан. Улсын комисс хүлээж авч байна. Ирэх сарын 15-20-ны хооронд нээлтээ хийнэ.
Говь-Алтай, Баянхонгорын чиглэлийн автозамын 100 км-ыг энэ жилдээ багтаж ашиглалтад оруулна гэж гүйцэтгэгч компаниас мэдэгдсэн.
Баян-Өлгий чиглэлийн 10 км автозам, Цагааннуур хүртэлх 25 км автозам барих тендер удахгүй зарлагдана.
Увсын чиглэлийн 167 км автозамын энэ жил дуусна.
Завхан аймгийн Загастайн давааны 167 км автозамын ажил эхэлсэн. Энэ жил 50 хувь нь, ирэх жилийн тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулна" гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (4)