Монголчууд бид халдварт өвчний тухай ярихаас биш халдварт бус өвчний тухай ярих нь үлэмж бага ажээ. Гэтэл халдварт бус өвчин 21 -р зууны чимээгүй тахал гэж нэрлэгдэх болсон. Халдварт бус өвчин гэдэг нь ямар нэгэн вирус, нянгийн бус гаралтай бөгөөд удамших магадлал бага өвчин юм. Үүсэх нөхцөлийн хувьд мэдээж л амьдралын буруу хэвшил.
1990 оны байдлаар Монгол улсад чихрийн шижин өвчтэй хүн маш цөөхөн байсан аж. Эдгээр хүмүүс чихрийн шижинтэй болсон шалтгаан нь өөрсдөөс нь шалтгаалах гэхээсээ илүүтэйгээр бие организмын ямар нэг өөрчлөлттэй холбоотой байсан бололтой.
Монгол оронд халдварт бус өвчний тоо эрс нэмэгдэж байгаа шалтгаан нь мэдээж буруу хооллолт, бухимдал, архи тамхины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөн дутагдал гэх мэт цөөхөн хүчин зүйл маш сөргөөр нөлөөлж байна.
Хөдөө амьдардаг 60 настай эрэгтэй, хотод амьдардаг 35 настай эрэгтэй хоёрын цусны даралт адилхан байна бодохоор л уур бухимдал, хоол хүнс, агаарын байдал, дуу чимээ эрүүл мэндэд ямар их сөргөөр нөлөөлдөг бэ гэдэг нь тодорхой байгаа юм.
Сэтгэгдэл (1)