Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахад ямар эерэг үр дүн гарах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваана. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд гол ажиллагаагаа явуулж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин хотын С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдгээрээ үйлчилнэ. Одоо байгаа 2382 авто зогсоолын тоог 15696 болгон нэмэгдүүлнэ. Зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна. Цаашдаа авто зогсоолыг бүгдийн төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно.
Зогсоолын төлбөрийг нэмэхгүй. Хотын “А” бүсчлэлд жолооч нарын автомашиныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд жолооч нар гарагийн хязгаарлалтаар замын хөдөлгөөн оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан” гэв.
“Том зургаар харвал иргэд автомашины зөв хэрэглээ рүү орж байгаа юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад бид маш олон аргачлалуудыг судалж үзсэн" гэв.
Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:
- “А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
- Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.
Сэтгэгдэл (22)