Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн билээ. Бүртгэл эхэлснээс хойш нэг цагийн хугацаанд 4000 гаруй хүүхэд https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар бүртгүүлээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл, технологийн газраас мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс гурван жилийн өмнөөс цахим хэлбэрт шилжүүлсэн.
Анх хоёр настай хүүхдийг цахим бүртгэлээр бүртгэж, зохион байгуулсан. Харин өмнөх жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж эхэлсэн.
Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 хүүхэд, хувийн хэвшлийн 450 цэцэрлэгт 33 мянган гаруй хүүхэд буюу нийт 710 цэцэрлэгт 120 гаруй мянган хүүхэд суралцах төлөвтэй байна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Мөн цахим бүртгэлийг https://tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар бүртгэнэ. Түүнчлэн тухайн дүүргийн Боловсролын хэлтэст цахимаар бүртгэнэ. Интернэд ашиглах боломжгүй, чадахгүй иргэдэд туслах зорилготой юм.
Ирэх сарын 12-ноос тухайн цэцэрлэгүүдэд гараар бүртгэх үйл ажиллагаа мөн явагдана. Бүртгэл өнөөдөр 9.00 цагаас 30 хоног үргэлжилнэ. Ингээд ирэх сарын 23-нд цахим элсэлтийн үйл ажиллагаа нэгэн зэрэг эхэлнэ.
Хоёр настай буюу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний төрсөн хүүхэд бүртгүүлэх боломжтой. Гурав болон таван настай хүүхдийн хувьд тухайн цэцэрлэгийн бүртгэлийн дагуу цахимаар бүртгүүлнэ.
Хоёр настай 11913 орчим хүүхэд бий. Цэцэрлэгийн тооны хувьд энэ онд ашиглалтад орох 73 цэцэрлэг бий. Дагаад орны тоо 15 мянга гаруйгаар нэмэгдэх төлөвтэй байна.
НЗДТГ-ын зүгээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах хүүхдийн хувийг 85 хувьд хүргэнэ гэж зорьсон. Өнгөрсөн жил 80.1 хувьд хүрсэн. Энэ жилийн хувьд 83-84 хувьд хүрнэ.
Цахим элсэлтийг зохион байгуулахдаа хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд түүврийн аргаар буюу сугалааны аргыг ашиглана. Сонгогдсон тохиолдолд бүртгүүлсэн гар утас руу захидал илгээнэ.
Сайтын ачаалал хэвийн үргэлжилж байна. 10.00 цагийн байдлаар 4000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна” гэлээ.
Г.Нацаг