Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил дууссан. Өнөөдөр тус буудлын менежментийг эхлүүлэх ёслол боллоо. Мөн нийслэлээс нисэх буудал хүртэлх 32.2 км хурдны авто замыг нээв.
Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Замын дээд хурд 100км/цаг байна.
Замын гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын Төмөр замын IV групп ажилласан юм.
Аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай. Манай улсад барьсан, олон улсын стандартад нийсэн анхны зам юм.
Хэдийгээр замын дээд хурд 100 км/цаг боловч иргэд хурдалж болох зам гэж битгий бодоорой гэж Зам тээврийн хөгжлийн сайд онцолсон юм.
Энэ нь манай улсын анхны хурдны зам гэдгээрээ ихээхэн онцлог. Замын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцон үг хэлэв. Элчин сайд шинэ зам хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор нээгдэж байгааг билэгшээгээд энэ зам нийслэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Дараа нь Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан үг хэллээ. Тэрээр энэ онд 458 метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв. Мөн Завхан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох юм байна.
Аваарын 10 гарц, 49 үер усны хоолойтой, хурдны зам тул автобусны зогсоол байхгүй, эргэлтийн цэггүй, гялбаанаас хамгаалсан хаалттай. Манай улсад барьсан, олон улсын стандартад нийсэн анхны зам юм.
Замын ажил 2016 оны тавдугаар сард эхэлсэн юм. Замын хөдөлгөөнийг нээж Еөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас манай улсад суугааа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайп Шин Хаймин, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, хотын дарга С.Амарсайхан, зам барьсан БНХАУ-ын компанийн удирдлагууд тууз хайчлав.
Удахгүй шинэ нисэх буудлын менежментийн гэрээг үзэглэх ёслол болно.
Сэтгэгдэл (6)