УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр Баян-Өлгий аймагт Оспаны тухай ярьсан яриа болон нэгэн үе мөр зэрэгцэн улс төрд хамтран зүтгэж байсан О.Магнай болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг олон асуудлаар ярьсан юм.
Тодруулбал, "Би өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн 200 гаруй казах иргэнтэй уулзсан. Казахстан Улсын иргэд тэр дундаа казах иргэд Оспаныг баатар хэмээн хүндэтгэн үздэг. Уулзалтын үеэр "Энэ талаар ямар бодолтой байдаг вэ" гэсэн хариулт ирсэн. Би хоёр улсын нь найрамдлын бодож "Оспан бол баруун аймгийг хамгаалж үлдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн" гэж хэлсэн. Оспаны дээрэмчдэд гэр орноо тонуулж, адуу малаа алдаж, эр нөхрөө алуулсан олон монгол иргэн байдгыг би мэдээ, танина.
Гэхдээ "Оспан бол дээрэмчин" гэж хэлсэн бол Казахстан, Монгол хоёр улсын найрамдалт харилцаанд сэв сууж, жинхэнэ утгаараа "дайн" дэгдэх байсан. Энэ утгаар нь би хандаж хэлсэн. Түүнчлэн О.Магнай найздаа амжилт хүсмээр байна. Бид олон жилийн өмнөөс улс төрд мөр зэрэгцэн зүтгэж явсан найзууд.
Намайг 60 тэрбумын хэргийг эсэргүүцлээ гэж АН-аас хөөсөн.
Үүнд О.Магнай буруугүй.
Тиймээс Л.Болд гишүүнтэй хамт шинэ нам байгуулсан. Хэдий улс төрийн хоёр өөр намд харьяалагдах болсон боловч хүнийхээ хувьд найз нөхөд хэвээрээ. Найздаа амжилт хүсмээр байна" гэлээ.
Түүний сошиалаар дамжуулж мэдэгдсэн мэдэгдлээс онцлох хэд хэдэн зүйл байсан. Үүнд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ- аас дуудаж мэдүүлэг авахаар болсон. Удахгүй очиж мэдүүлэг өгөх байх гээд тэр хүнийг эрүүгийн шинжтэй хэд хэдэн хэрэгт хамааруулж, шалгаж байгаа. Үүнийг та бүхэн мэднэ гэсэн юм.
Ерөнхий сайд асан С.Баяр яг одоо хаана, юу хийж явааг мэдэхгүй байна.
АТГ-аас түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэрэг болон АНУ дахь найман хаус, Оффшорын хэргээр шалгаж, хэрэг нь прокурорт шилжсэн гэж сонссон. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (87)